Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ.НОМГОН СУМ:" Математикийн стандарт" массын олимпиад боллоо

2018-04-20

Өмнөговь аймгийн ИТХ-аас санаачлан 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа 2017-2018 оны хичээлийн жилийн " Математикийн стандарт" массын олимпиад 2018.04.20-ний өдөр Номгон сумын ЕБС-ийн 4-9 дүгээр ангийн сурагчдын дунд төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдлаа. 
Математикийн массын олимпиадад 4-9 р ангийн 139 сурагч, Эрүүл мэндийн хичээлийн олимпиадад 4-9 р ангийн 92 сурагч, Геометрийн массын олимпиадад 19 сурагчид тус тус оролцлоо. Мөн математикийн багш нарын олимпиадад 7 багш оролцсон байна. 
Олимпиадын ерөнхий хянагчаар Өмнөговь аймгийн БСУГ-ын төлөөлөгч, МХГ-ын улсын байцаагч Х.Бурмаасүрэн ажиллаж, Номгон сумын ЗДТГ-ын мэргэжилтэнүүд анги тус бүрийн хянагчаар ажиллаа. 
Олимпиадын материалыг аймгийн БСУГ-т төвлөрүүлэн ажлын хэсэг дүгнэж онооны дарааллаар байр эзлүүлж урамшуулах юм. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%