Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ.НОМГОН СУМ: Сумын ногоочдын төлөөлөл Солонгос улсад туршлдага судлах, сургалтанд оролцоод ирлээ

2018-04-23

"Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн нэг болох "Зөгийн үүр" дэд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан БНСУ-ын Дамян аймагт болсон туршлага судлах сургалтанд Номгон сумын ногоочдын төлөөлөл А.Цэцгээ оролцоод ирлээ.
Газар тариалан эрхлэгчид маань цэцэрлэгжүүлэлт, гүзээлзгэнэ, улаан лооль, ногоон гуа тариалах арга технологи, хөрсний арчилгаа менежмент, төмс бөөрөнхий сонгино, зэрлэг ургамал тариалах арга зэргээс суралцахаас гадна фермерийн боловсруулах үйлдвэр, аж үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судалжээ. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%