Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ.НОМГОН СУМ: Шилэн дансны хуулийн хэрэгжилтэнд хяналт хийж, зөвлөгөө өгч ажиллаа

2018-04-24

Сумын ИТХ-аас 2018.04.23-ний өдөр байгууллагуудын шилэн дансны хэрэгжилтэнд хяналт хийж зөвлөгөө өгч ажиллаа. 
Ту хяналтаар зарим байгууллагуудын шилэн дансны самбарт тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй тогтоол шийдвэр байршуулсан, 5саяаас дээш худалдан авалт хийсэн тухай мэдээлэл оруулаагүй зэрэг зөрчилтэй байлаа. 
Зөрчил дутагдлыг албан бичгээр байгууллага бүрт хүргэж ажиллана.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%