Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨНДӨРШИРЭЭТ СУМАНД 4 САРЫН БАЙДЛААР 85 ИРГЭН САЙН ДУРЫН ДААТГАЛД ХАМРАГДЖЭЭ

2018-04-25

Нийгмийн даатгалын хууль тогтоомж, үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийг Нийгмийн даатгалын хэлсийн мэргэжилтнүүд сумын соёлын төвд зохион байгуулсан байна. Өдөрлөгийн арга хэмжээнд 4 багийн 200 гаруй иргэд оролцсон бөгөөд нийгмийн даатгалын байцаагч С.Урангоо Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн өөрчлөлт, Даатгалд  хамрагдахын ач холбогдол болон малчны тэтгэвэрийн талаар мэдээлэл хийжээ. Энэ үеэр сайн дурын даатгалд 6 иргэн, эрүүл мэндийн даатгалд 10 иргэн хамрагдсан бөгөөд 2 иргэний тэтгэврийн материал хүлээн авч, малчны тэтгэвэрт гарах насыг хуулинд заасны дагуу тэтгэвэрт гарах нас нь болсон 20 иргэний бичиг баримттай танилцан зөвлөгөө өгч ажилласан байна.

Өндөрширээт сумын хэмжээнд 221 тэтгэвэрийн насны иргэн, тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг 9 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэмж авдаг 40 иргэн байдаг бөгөөд Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд 2018 онд 4 сарын байдлаар 85 иргэн даатгуулжээ. Иргэд даатгуулагчдаас нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой сэтгэл ханамжийн судалгаа авсан бөгөөд судалгаанд 50 иргэн хамрагдсаны 45 иргэн буюу 90% нь сэтгэл ханамжтай гэсэн хариуг өгсөн байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%