Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БАЯНДЭЛГЭР СУМ 2018 ОНД ДОЛООН БАЙРШИЛД 583 ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛНЭ

2018-04-25

Баяндэлгэр сумын Хүүхдийн цэцэрлэг, Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн, газрын даамал, Нийгмийн даатгалын байцаагч, Хөдөлмөр халамжийн мэргэжилтнүүд хамтран Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулсан бөгөөд хэлтэс, байгууллагууд өөрсдийн ажлын чиг үүргийн дагуу иргэдэд хүрч үйлчилсэн байна. Хөдөлмөр халамжийн мэргэжилтнүүд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хүрээнд хэрэгжиж байгаа ажил болон цаашид хийх ажлын талаар иргэдэд мэдээлэл хийсэн байна. Энэ үеэр Зорилтот өрхийн хөдөлмөр, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд газрын даамал, газрын кадастрын байгууллага хамтран сонгогдсон 10 өрхийн 10 иргэнд газраа өмчилж авахад нь дэмжлэг үзүүлж, кадастрийн үнийг 50% хөнгөлж, тэдгээр 10 иргэн газраа өмчилж авсан бөгөөд сонгогдсон өрхүүдтэй хамтран ажиллаж байгаа аж.

Нийгмийн даатгалын мэргэжилтнүүд иргэдийн дунд “Нийгмийн даатгалын үйлчилгээний сэтгэл ханамжийн судалгаа” явуулсан бөгөөд 30 иргэн хамрагдаж, тэдний 83 хувь нь сэтгэл ханамжтай, 17 хувь нь сэтгэл дундуур гэсэн хариу гарсан байна. Мөн өргөдлийн хариу шийдвэрлэсэн байдалд 87 хувь нь хариугаа бүрэн авсан, 10 хувь нь дутуу авсан, 3 хувь нь хариугаа авч чадаагүй гэсэн үнэлгээг өгчээ. Энэ үеэр сайн дурын даатгалд 3 малчин шинээр хамрагдан гэрээ байгуулж, 12 иргэний нийгмийн даатгалын дэвтэр, 6 иргэний эрүүл мэндийн даатгалын дэвтрийг баталгаажуулсан бөгөөд 4 иргэний хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийг шалган зөвлөгөө өгч ажилласан байна. Түүнчлэн төсөвт байгууллагын галч нарыг зуны цагт ажлаас нь халсны улмаас нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй тасарсан жилийг нөхүүлэхээр Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргуулж шийдвэрлүүлэхээр болжээ.

Нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээнд “Од” хүүхдийн цэцэрлэгийн хамт олон оролцсон бөгөөд 2017-2018 оны хичээлийн жилд аймгийн “Боловсролын тогтвортой хөгжлийн бодлого”, “Хүүхэд бүр цэцэрлэгт” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сургуулийн өмнөх боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилт тавин ажиллаж байгаа аж. Өдөрлөгийн үеэр хүрэлцэн ирсэн 46 эцэг, эхчүүдэд сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдийн сургалтын хэрэглэгдэхүүн, гарын авлагыг танилцуулж, хоолны амталгаа хийлгэсэн байна.

Баяндэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын Газрын даамал энэ онд сумын 583 иргэнд өмчлүүлэх, долоон байршлын 99,42 га газрын төлөвлөгөөний зураг, шинээр эзэмшүүлэх чацарганы талбай, аялал жуулчлалын талбай, фермерийн зориулалтаар олгох талбайн зураг төслийг иргэдэд танилцуулсан бөгөөд энэ үеэр   “3 хорол” ХХК-ий мэргэжилтнүүд иргэдэд зориулж газрын кадастрын зураглал хийжээ. Ийнхүү энэ онд шинээр өмчлүүлэх газрын байршлыг тодорхойлж өгснөөр иргэд сонгосон газраа өмчлөх боломжтой болсон байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%