Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ-ТӨВ АЙМАГ” ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЧУУЛГА 5 САРЫН 18-НД БОЛНО

2018-04-25

Төв аймаг “Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих жил”-ийн хүрээнд гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын хүсэл, сонирхол, санал санаачлагыг өрнүүлж, хамтарсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн, Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг хангах зорилгоор Хөгжлийн түүчээ-Төв аймаг хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг ирэх 5 дугаар сарын 18-нд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсгийнхэн чуулганд оролцох аж ахуй нэгж, төсөл хөтөлбөртэй танилцан аймаг орон нутгаас гаргаж байгаа бодлого шийдвэртэй нийцэж байгаа зэргийг хянаж шалгалаа. Тус хөрөнгө оруулагчдын чуулганаар Олон улсын Шинэ нисэх онгоцны буудлыг даган бий болох дэд бүтцэд түшиглэсэн худалдаа эдийн засгийн чөлөөт бүсийг Төв аймагт хөгжүүлэх, олон улсын стандартад нийцсэн зочид буудал худалдаа үйлчилгээний төвүүдийг бий болгох, Ази-Европыг холбосон авто зам, төмөр замын коридор, “Богд хаан төмөр зам”, “Тээвэр ложистикийн төсөл”, шашин соёл, уламжлалыг дагасан аялал жуулчлалыг бий болгох зэрэгт хөрөнгө оруулагчдыг татснаар дагуул хот, аж үйлдвэрийг дэмжүүлж ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг томоохон үр дүнг харж байгаа юм.
6

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%