Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн уулзалт арга хэмжээ боллоо

2018-04-26

   Аймгийн ИТХ-ын байгууллагаас “Төлөөлөгчдийн уулзалт” арга хэмжээг 2018 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр Уурхайчин соёлын ордны их танхимд зохион явууллаа. Иргэд төлөөлөгчдийн уулзалтанд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид хүрэлцэн ирж аймаг орон нутгийхаа иргэдийн асуусан асуултанд хариулж, хийж хэрэгжүүлсэн ажил болоод хийхээр төлөвлөсөн төлөвлөөгөт ажлуудынхаа талаар мэдээлэл өгсөн юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%