Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Багуудын Иргэний танхимын талаар хэлэлцлээ

2018-04-26

   Иргэний танхимуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор Баян-Өндөр, Жаргалант сумдын ИТХ-ын ажлын алба, багуудын ИНХ-ын дарга нар, багуудын ИНХ-ын Тэргүүлэгчдийн төлөөлөл оролцсон уулзалт арга хэмжээ өнөөдөр Нутгийн удирдлагын ордоны хурлын танхимд боллоо.  
   Уулзалтанд Багуудын иргэний танхимын үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал, баримтлах бодлого, чиг үүргийн хэрэгжилтийг хангах тухай, хурлын байгууллагын бодлого шийдвэрийн хэрэгжилтийг хангах мэдээлэл хийж, хугацаатай үүрэг өгөх зэрэг илтгэлүүдийг аймгийн ИТХ-ын удирдлагууд тавьж, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ, ГБХЗХГ, ХОХБТХ, аймгийн ОНТ-ийн ажилтнууд мэдээлэл өгөн үр дүнтэй арга хэмжээ болж өнгөрлөө. 

 
 
 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%