Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

хүнсний ногоо тариалдаг иргэдэд сургалт зохион байгуулж байна

2018-04-26

2018.4.26

Сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын календарьчилсан төлөвлөгөөнд тусгагдсан сургалтууд зохион байгуулагдсаар байна. Хэнтий аймаг дахь газар тариалангийн салбарын иргэний нийгэм, орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх төслийн хүрээнд өрхийн хэмжээнд хүнсний ногоо тариалж байгаа иргэдэд сургалт зохион байгуулж байна.

Тус сургалт 26-27-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд эхний өдөр танхимын сургалт дараагийн өдөр дадлага ажил хийхээр төлөвлөсөн байна.  

-                       Хүнсний ногоо тарих газраа боловсруулах, хөрс бэлтгэх

-                       Нарийн ногоо тариалах, арчлах, агротехник

-                       Ургамлын өвчин хортонтой тэмцэх

-                       Хүнсний ногоо тариалахад сүүлийн үеийн шинэ технологи зэрэг сэдвүүдээр хичээлүүд орж байна.




Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%