Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СУМЫН МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

Тус зөвлөгөөнд Хонгор сумын МАА салбарын өнөөгийн байдал, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, мал эрчимжүүлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар, Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх,  Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, малчдын сонирхсон асуултад хариулж, малаа эрчимжүүлж, бэлчээрийн даацад тохируулах, малчдын орлогыг нэмэгдүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах чиглэлээр уриалга гаргалаа.  

Мөн сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Аймгийн Цагдаагийн газрын Малын хулгайтай тэмцэх хэлтэстэй хамтран Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт хийлээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%