Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ӨНӨӨДӨР “ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙГ ХОРИГЛОСОН ОЛОН УЛСЫН ӨДӨР”

2018-04-30

Жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны өдөр Дэлхий даяар Хүүхдийг зодож, шийтгэх, нэр хүндийг нь гутаан доромжлохыг таслан зогсоохын төлөө тэмцдэг Олон улсын тэмдэглэлт өдөр билээ. Энэ өдрийн хүрээнд хүүхдийг бие махбодийн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, ямар нэгэн шийтгэлгүй, эерэг орчинд өсгөн хүмүүжүүлэхийг уриалсан нөлөөллийн ажлыг зохион байгуулдаг уламжлалтай билээ. 
Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, ДЗМОУБ-ын “Хайлааст”, “Чингэлтэй” ОНХХ-тай хамтран Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багш, эцэг эх, сурагчдын дунд “ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙГ ХОРИГЛОСОН ОЛОН УЛСЫН ӨДӨР”-ийг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүллээ. 

Арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн Ц.Алтанцацрал, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгийн газрын дарга бөгөөд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн А.Дамцагдорж, Баянзүрх , Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга,  дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн Д.Одхүү, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн Ө.Эрдэнэхүү, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн О.Амарсанаа, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн Я.Жаргалсайхан, Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн Д.Хишигбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн Ц.Лхагва, Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн М.Цэцэгээ, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Г.Батмөнх, Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Отгонгэрэл, Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль, Чингэлтэй дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Амаржаргал нар оролцов. 

Тус өдөрлөгөөр “Хүүхэд хамгаалал ба бидний оролцоо” сэдэвт илтгэлийн тэмцээнд шалгарсан сурагчдын илтгэл, дунд сургуулийн сурагчдын  flash mob, ерөнхий боловсролын сургуулиудын урлагийн үзүүлбэр, шагнал гардуулах  зэрэг үйл ажиллагаа болсон юм. 
Мөн үеэр Зөвлөлийн гишүүд “Хүүхэд хамгаалал ба бидний оролцоо” сэдэвт илтгэл, флашмобын үзүүлбэрийн тэмцээнд шалгарсан ялагчид шагнал, мөн энэхүү аянд идэвхтэй оролцсон Нийгмийн ажилтнуудад дурсгалын зүйл гардуулан өглөө.

 “Хүүхэд хамгаалал ба бидний оролцоо” сэдэвт илтгэлийн тэмцээнд: 
1 дүгээр байр 117-р сургуулийн 11а ангийн сурагч У.Анужин, 
2 дугаар байр 49-р сургуулийн 12а ангийн сурагч Ч.Сонинбаяр
3-р байр 50-р сургуулийн 12в ангийн сурагч О.Эрхэс,
Тусгай байр 37-р сургуулийн 10б ангийн сурагч Т.Гантөгс нар эзэлж өргөмжлөл, медалаар шагнагдав.  

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдийн флашмобын үзүүлбэрийн тэмцээнд: 
1-р байр 117 сургууль
2-р байр 61 сургууль
3-р байр 23 сургууль эзэлж өргөмжлөл мөнгөн шагналаар тус тус шагнагдав. 
Мөн аяны хүрээнд идэвхтэй сайн ажилласан 72 дугаар сургуулийн Нийгмийн ажилтан Г.Ууганцэцэг, 23 дугаар сургуулийн Нийгмийн ажилтан н.Эрдэнэчимэг, 39 дүгээр сургуулийн нийгмийн ажилтанд дурсгалын зүйл гардууллаа. 














Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%