Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЦЭЭЛ СУМ ЭНЭ ОНД 21 МЯНГАН ГА ТАЛБАЙД ТАРИАЛАЛТ ХИЙНЭ

2018-04-30

Цээл сумын иргэдэд төрийн үйлчилгээг илүү ойроос чанартай, хүртээмжтэй хүргэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэсийн харъяа алба болох Ус цаг уурын орчин шинжилгээний газар, Орон нутгийн өмчийн газар, Авто тээврийн үйлчилгээний төв, Хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Стандарт хэмжилзүйн хэлтэс хамтран Цээл суманд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулсан бөгөөд сумын төвийн иргэд болон төрийн албан хаагчдад хүрч ажиллалаа.

Цээл сум нь Монгол Улсын стратегийн гол бүтээгдэхүүн болох үр тариа, газар тариалангийн бүс нутаг учир тариалан эрхлэгчдэд зориулан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний үр, мод ,бут, сөөгний суулгацын үзэсгэлэн худалдааг энэ үеэр зохион байгуулж тариалан эрхлэгчдэд зориулан үр, суулгацыг хямдралтай үнээр борлуулах ажлыг зохион байгууллаа. Тус сум нь энэ онд 21 мянган га-д тариалалт хийнэ. Энэ жил нийт тариалангийн талбайн 90 хувьд улаанбуудайн тариалалтыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Тариалан эрхлэгч иргэд аж ахуйн нэгжүүдэд зориулан тариалалтыг эрт эхлүүлэх, хур тунадасыг нэмэгдүүлэх үүднээс үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг энэ үеэр зохион байгуулсан юм.

Энэ оныг Аймгийн хэмжээнд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан тус сум “Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг барих бөгөөд тус төвийг байгуулан ашиглалтад оруулснаараа 14 хүнийг ажлын байраар хангаж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин ажиллах боломж бүрдэх юм. Энэ үеэр сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулж эко тохилог хашаа төслийг танилцуулах, тус суманд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудад аттестатчилал хийх, тохирлын гэрчилгээ олгох, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн өргөдөл хүлээн авах, сунгах, олгох, жин хэмжүүрийн баталгаажуулалтыг хөнгөлөлттэй үнээр хийж үйлчиллээ. Мөн малчид болон мал эмнэлгийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад зориулан мал, амьтны эм, эмийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг энэ үеэр зохион байгуулсан юм.

Энэ үеэр Авто тээврийн I ээлжийн улсын үзлэг Цээл сумын төвийн багт 3 хоногийн турш  явагдаж нийт 370 гаруй автомашин энэхүү үзлэгт хамрагдсан бөгөөд энэ жилийн үзлэгийн нэг онцлог болох Монгол улсад ашиглагдаж байгаа баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчилж, зөв тусгалтай болгох гэрлийн тохиргоог  хийж байгаагаараа онцлогтой байсан юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%