Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 6-р хуралдаан хуралдлаа

2018-04-30

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 6-р хуралдаан 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хуралдлаа. Хуралдаанаар нийт 11 асуудал хэлэлцэж 2 асуудлыг хойшлуулж 7 тогтоол, хуралдааны  тэмдэглэлээр 2 үүрэг өгөв.
 Тэргүүлэгчдийн 6-р хуралдаанаар:
1.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих аймгийн хөтөлбөр /2017-2018/ хэрэгжилтийн явц
2.Ажлын хэсэг томилох тухай /Аймгийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хороо, БОХХХорооноос ажиллах/
3.Ой тэмдэглэх тухай
4.Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөс асуулга тавих тухай журмын төсөл батлах тухай
5.Сумдын ИТХ-ын хуралдааны материалд хяналт шинжилгээ хийсэн дүнгийн тухай
6.Шилэн дансны хөтлөлтийн талаарх мэдээлэл
7.Зүүн хойд Азийн орнуудын Хурлын дарга нарын форум, хөрөнгө оруулагчдын ёуулганд шаардлагатай төсвийн төслийн тухай 
8.Аймгийн 2018 оны төсвийн 1-р улирлын гүйцэтгэл, аймгийн ИТХ-ын 2017 оны 8-р хуралдааны "Аймгийн 2018 оны төсөв батлах тухай" 02-р тогтоолын хэрэгжилт
9.Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн асуулгад хариу авах тухай
10."Төв соёл" бичил хөтөлбөр батлах тухай
11.Төрийн дээд одон медальд уламжлах тухай зэрэг асуудлууд хэлэлцсэнээс сумдын ИТХ-ын хуралдааны материалд хяналт шинжилгээ хийсэн дүнгийн тухай болон "Төв соёл" бичил хөтөлбөр батлах тухай асуудлуудыг хойшлуулахаар шийдвэрлэв.
 

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%