Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотод зохион байгууллагдсан үзэсгэлэн яармагт оролцов

2014-08-29

Хятадын олон улсын бизнес эрхлэгчдийн холбоо, Хятадын Олон Улсын Худалдааг Дэмжих Хороо, ӨМӨЗО-ны Ардын Засгийн Газрын дэмжлэгтэйгээр Манжуур хотод Хятад, Монгол, Орос, гурван орны харилцаа холбоо, эдийн засаг худалдааны харилцаанд түлхэц өгч, бүс нутгийн худалдааны хамтын ажиллагааны шинэ хандлагыг бий болгох зорилго бүхий “Хятад, Монгол, Орос” гурван  улсын техник тоног төхөөрөмж, барилгын материалын болон гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг 2014 оны 8 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Ерөнхий зохион байгуулагчаар Хятадын олон улсын бизнес  эрхлэгчдийн холбоо ажиллав.

БНХАУ-ын ӨМӨЗО –ны Манжуур хотод болсон энэхүү үзэсгэлэн яармагт   Орхон аймгаас ИТХ-ын Тэргүүлэгч төлөөлөгч, ЗДТГ-ын хэлтсийн дарга, ажилтнууд болон бизнес эрхлэгчдийн төлөөллөөс бүрдсэн 100-гаад төлөөлөгчид оролцсон бөгөөд цаашдын хамтын ажиллагааны талаар саналаа солилцлоо.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Т.Соёл-Эрдэнээр ахлуулсан бүрэлдэхүүнд Тэргүүлэгч Д.Дэлгэрбаяр, Эрх зүй нутгийн удирдлагын хөгжлийн хорооны дарга Р.Цэрэндорж, Нийгмийн хөгжлийн хорооны дарга С.Эрдэнэбат, Өргөдөл гомдлын хорооны дарга М.Болдбаатар. төлөөлөгч С.Жаргалсайхан, Д.Галбаатар, ИТХ-ын Ажлын албаны намын бүлгийн ажил хариуцсан ажилтан Т.Баясгалан П.Энхцэцэг, Б.Ганзориг нар оролцоод ирлээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%