Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД МАЛ СҮРЭГТ ҮЗЛЭГ, АНГИЛАЛТ ХЯНАН БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙНЭ

Дархан-Уул аймгийн хэмжээнд үржлийн малыг аттестатчилал, хянан баталгаажилтад хамруулах ажлыг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион явуулах аймгийн Засаг даргын 01-А/155 дугаар захирамж гарчээ. Тус ажлын хүрээнд аймгийн хэмжээнд мал сүрэгт, үзлэг ангилалт явуулах, үржилд ашиглаж буй нийт хээлтүүлэгчийн ашиг шимийн түвшин тогтоох, бог малын хээлтүүлэгчийн үзлэг, аттестатчиллыг явуулах, тохироо, хүрэлцээ хангамжийг тооцож дутагдах хээлтүүлэгчийг шинээр нөхөн тавих, өсвөр хээлтүүлэгчийг ээмэгжүүлэн бүртгэж үзлэг ангилалд иргэн, аж ахуйн нэгж байгууллын мал амьтдыг хамруулах ажлуудыг хийх ажээ.

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%