Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛТАНБУЛАГ СУМАНД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-05-01

  Монгол улсын Засгийн газраас 2018 оныг “Сахилга, хариуцлагын жил”, Аймгийн төрийн албаны салбар зөвлөлөөс “Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан Алтанбулаг сум бүх шатны төрийн байгууллагуудын албан хаагчдын дунд төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Харилцааны соёлтой, эерэг хандлагыг төлөвшүүлсэн, ёс зүй, сахилга хариуцлагатай байж иргэддээ үйлчилдэг, төрд чин үнэнчээр зүтгэдэг төрийн албаны мөн чанарыг бэхжүүлдэг албан хаагч байхыг уриалсан тус зөвлөгөөнд урилгаар Удирдлагын Академийн Төрийн захиргаа удирдлагын тэнхимийн эрхлэгч доктор профессор Н.Болд “Төрийн албан хаагчийн ёс зүй, манлайлал” сэдэвт лекц уншсан байна.TAX&&

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 60
56 / 93%
4 / 7%