Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТА-3 төслийн жилийн гүйцэтгэлийн үнэлгээний танилцуулга боллоо

2018-05-01

2018.4.30

Тогтвортой амьжиргаа төслийн зүгээс Хэнтий аймгийн сумдын 2017 оны жилийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг танилцуулах арга хэмжээг сумын Иргэний танхимд зохион байгууллаа.

Тус төслийн зорилго нь 1-2 үе шатны үйл ажиллагаа, санаачилгыг тогтвортой хэрэгжүүлэх институт бүтцийг бүрдүүлэх, орон нутагт зориулсан шилжүүлгийг нэмэгдүүлэх, түүний үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд орон нутгийн засаглалын чадавхыг бэхжүүлэх ба сайн засаглал, үр дүнд суурилсан урамшууллын хөтөлбөрийг туршин нэвтрүүлэхэд оршиж байгаа юм.

Төслийн эдийн засгийн үр өгөөж нь сумдын ОНХС-ийн үйл ажиллагаатай холбоотой ИТХ, Засаг даргын тамгын газрын гүйцэтгэл, хариуцлага дээшлэх ба ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар ОНХС-ийн хөрөнгийг үр өгөөжтэй зарцуулах хөшүүрэг болох урамшууллын тогтолцоог бүрдүүлэх юм.

Монгол Улсад 2016, 2017 онуудад жилийн гүйцэтгэлийн үнэлгээг 330 сумдад хийн 2017, 2018 онуудад урамшуулал олгосон байна. ОНХСагнгийн хэрэгжилтийг үнэлэн сайн хэрэгжсэн газарт санхүүжилтийн 25% ийг эргэн олгодог. Энэхүү сургалт, танилцуулгад ИТХ, ЗДТГ, Тендерийн ажлын хэсгүүд, байгууллагын дарга эрхлэгч нар нийт 16 хүн хамрагдсан байна.



Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%