Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ОРОН СУУЦНУУДЫН ДЭЭВЭР ЗАСВАРЫН АЖИЛ 80 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА.

2018-05-02

Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Буурал багийн 3, 7, 9, 10 дугаар байрнуудын дээвэр засварын ажлын худалдан авах ажиллагааг аймгийн Орон нутгийн өмчийн газарт зохион байгуулж "Ивэн Өргөө" ХХК 50,8 сая төгрөгөөр гүйцэтгэхээр шалгаран ажлыг гүйцэтгэж байна. 
Ажлын гүйцэтгэл 2018 оны 5 дугаар сарын 1-ны өдрийн байдлаар 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Гүйцэтгэлийн явцад "Дархан барилга захилагч" ОНӨААТҮГ-ын хяналтын инженер, багийн Засаг дарга, тухайн орон сууцнуудын иргэд хяналтыг өдөр дутамд тавьж ажиллаж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%