Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Эмэгтэй төлөөлөгчдийн манлайллыг дээшлүүлэх нь” сургалт

2018-05-02

        УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Щвейцарийн Хөгжлийн агентлаг, МОНФЕМНЕТ үндэсний сүлжээнээс хэрэгжүүлж буй “Монгол улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Эмэгтэй төлөөлөгчдийн манлайллыг дээшлүүлэх нь сургалт зохион байгуулагдаж эхний өдрийн сургалт амжилттай боллоо. Уг сургалт 2 өдрийн хөтөлбөртэйгөөр зохион байгуулагдаж байна.              2018 оны I сард Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн сургалтыг Улаанбаатар хотод хийсэн бол энэ сард бид 2 сургалт хийхээр төлөвлөж эхний сургалт нь "Эмэгтэй төлөөлөгчдийн манлайллыг дээшлүүлэх нь" сургалт билээ. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%