Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨНДӨРШИРЭЭТ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ХҮМҮҮНЛЭГИЙН АЯНЫ ЭРГЭН ТОЙРОНД

2018-05-03

Жил бүрийн 5 дугаар сарын 8-нд дэлхийн “Хүмүүнлэгийн өдөр” тохиодог. Энэ өдрийг хүн бүхнийг сайн үйлсэд уриалан дууддаг өдөр гэж нэрлэж болно. Бусдад тусалж, сайн сайхан үйлсийг бүтээнэ гэдэг бидний эргэн тойронд буй сэтгэл зовоосон олон асуудлыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулж, нийгэмд баялгийг бүтээдэг бас түгээдэг.ehen2Дэлхийн “Хүмүүнлэгийн өдөр”-ийг тохиолдуулан Өндөрширээт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх “Улаан загалмайн нийгэмлэг”-ээс санаачлан “Инээмсэглэл” хүмүүнлэгийн аяныг зохион байгуулжээ. Тус аяны хүрээнд сумын төрийн албан хаагч болон аж ахуйн нэгж байгууллагын 65 иргэнд гишүүний үнэмлэхийг гардуулан өгч аянд сэтгэл зүрхээрээ нэгдэхийг уриалсан байна.ehen3Улаан загалмайн нийгэмлэгийн гишүүд уг аяныг дэмжин өөрсдийн өмсөж хэрэглэдэггүй хувцас, өргөн хэрэглээний бараа материалыг хандивлажээ. Цугларсан эд материал болон мөнгөн тусламжийг зорилтот бүлгийн иргэдэд тусламж болгон өгөх аж.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 60
56 / 93%
4 / 7%