Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Багийн Засаг дарга нар шинэ мотоциклтой боллоо

2018-05-03

Манай аймаг энэ онд Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих уриаг дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд “Баг төсөл”-ийг хэрэгжүүлэн, төрийн анхан шатны нэгж болох багийн Засаг дарга нарыг шинэ мотоциклоор хангах зорилт тавин ажиллаж байна. Мотоциклын зардлын зохих хувийг Аймгаас шийдвэрлэх бөгөөд энэ хүрээнд Өндөрширээт сумын Сантын 4 дүгээр багийн Засаг дарга Б.Энхсайхан, Уянгын 3 дугаар багийн Засаг дарга Б.Гунгаазаан, Хайрханы 2 дугаар багийн Засаг дарга Ц.Сампилноров, Баянтуулын 1 дүгээр багийн Засаг дарга А.Давааочир нар шинэ мотоциклтой боллоо.
Энэ нь хөдөөгийн алслагдмал газар амьдарч байгаа малчид, ард иргэддээ төрийн бодлого шийдвэр, төрийн үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%