Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СААЛЬЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

НҮБ –ын Хүнс , хөдөө аж ахуйн байгууллага , Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, Европын холбоо , Монгол Улсын Засгийн газар-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад айлын байр нэмэгдүүлэх ” SECIM” төслийн хүрээнд хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төсөл , сүүний нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх хүрээнд Хонгорын бахархал хоршоотой хамтран Хонгор сумын Зулзагын амралт, Цайдам орчимд сүүний хөргөлтийн төвийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 3-ны өдөр “Саальчин эмэгтэйчүүдийн сургалт”-ыг зохион байгуул
лаа.

Сургалтаар малчид, фермерүүдэд сүү бэлтгэлийн зохистой дадал , сүүний хөргөлтийн төвд сүүгээ хэрхэн бэлтгэн нийлүүлэх талаар мэдлэг олголоо.

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%