Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ХАМТДАА АЯНЫ ХҮРЭЭНД ДАРХАН СУМЫН 5 ДУГААР БАГ АМГАЛАН ӨРХ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-05-05

         Дархан сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл сумын нутаг дэвсгэрт, ялангуяа баг бүр дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй ажлын мэдээллийг сонсож, холбогдох үүрэг чиглэлийг өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
          Оны эхэнд холбогдох хууль тогтоомжууд, эрх зүйн актуудад заасан эрх үүргийн хүрээнд талуудын харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, ажлын үр дүнг үнэлж дүгнэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор Цагдаагийн газрын нийтийн хэв журмыг хамгаалах тасаг, багийн Засаг дарга, Цагдаагийн хэсгийн байцаагч нар 2018 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан.

         2017  онд Дархан сумын Засаг даргын багийн Засаг дарга нартай байгуулдаг Үр дүнгийн гэрээнд “Багийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулсан ажил, үр дүн” гэсэн шалгуур үзүүлэлтийг нэмж оруулсан явдал багийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хандах хандлагыг сайжрууллаа. Дархан сумын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хамтарсан багуудын үйл ажиллагааг дэмжиж тогтмолжуулах, хамтран ажилладаг байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, хамтарсан багийн гишүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, “Гэр бүлийн тухай”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай”, “Хүүхдийн эрхийн тухай”, “Хүүхэд хамгааллын тухай” хуулиуд, тэдгээртэй нийцүүлэн гарсан дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Хүүхэд, гэр бүлийн сайн сайхны төлөө хамтдаа”  аяныг  аймаг, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүд хамтран 2018 оны 04 дүгээр сарын 09-ээс 06 сарын 09-ний хооронд зохион байгуулж байна.

         Хамтран зохион байгуулах  Дархан сумын ЗДТГ, Цагдаагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Боловсрол, соёл урлагийн газар, Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагууд удирдамжид заасан чиглэлүүдийн хүрээнд төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна.
        Тус аяны хүрээнд Дархан сумын 5 дугаар баг “Амгалан өрх” өдөрлөгийг амжилттай зохион байгуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажилд иргэд, албан байгууллагуудын анхаарлыг хандуулж хамтран ажиллаж байна.
       Хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжиж идэвхжүүлснээр гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч түүний гэр бүлийн бусад гишүүдийн амь нас эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд ахиц гарна гэж үзэж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%