Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЗУЛЗАГА БАГИЙН ИРГЭД ХАР БЭЛЧИРИЙН ДАВААГААР СААДГҮЙ ЗОРЧИХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Хонгор сумын Зулзага багийн иргэдийн гол нүүдлийн зам болох Хар бэлчирийн давааны засварын ажлыг 2017 оны 10 дугаар сард сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 19,2 сая төгрөгөөр гүйцэтгэх явцад их хэмжээний цас орсны улмаас ажлыг түр зогсоож 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс ажил үргэлжлүүлэн хийж байна.
Дээрх ажлын нь өнөөдрийн /2018.05.04/ байдлаар 80 хувьтай гүйцэтгэлтэй хийгдэж байна.

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%