Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАВ

2018-05-07

Сумын сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2018.05.04-ны өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэв

 

         1.Сумын “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт, хөтөлбөр төсөл арга хэмжээний төлөвлөлт, санхүүжилт, гүйцэтгэлийн явцад хяналт тавих үүрэг бүхий хяналтын хороог байгуулах тухай

          2. “Сум хөгжүүлэх  сан”-ийн зээлийг олгох, хяналт тавих   орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, төслийг сонгон шалгаруулах  товыг тогтоох тухай

          3.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн Ээлжит бус Наймдугаар хуралдааны тов тогтоох тухай

          4.Сумын ойн мэргэжлийн ангийг татан буулгах тухай

          5.Сумын Амьжиргаа дэмжих зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%