Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БАЯНЧАНДМАНЬ СУМЫН “ХАВРЫН ТАРИАЛАЛТЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ”-ААС ЧАДВАРЛАГ БАГ-ЧАНАРТАЙ ТАРИАЛАЛТ-АРВИН УРГАЦ УРИАЛГЫГ ГАРГАЛАА

2018-05-07

Монгол улсын хөгжил, түүхийн явцад газар тариаланг хөгжүүлэх талаар Атрын I, II, III дугаар аяныг зохион байгуулж улс орны хүнсний хангамжийг сайжруулах, арвижуулах, экологийн цэвэр үндэсний бүтээгдэхүүн бий болгох, хүн амын эрүүл мэндэд тустай  чанартай бүтээгдэхүүнтэй болох талаар олон арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн.20180502113955

Сүүлийн жилүүдэд манай аймаг газар тариалангийн хувьд усалгаатай тариалан, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч, тэр хэрээрээ амжилт гарган улсдаа тэргүүлж байна. Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих урианы жилийн хүрээнд Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газар Тариаланчдын холбоотой хамтран “Хаврын тариалалтын зөвлөлдөх уулзалт”-ыг зохион байгуулсан бөгөөд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Хасбаатар, Засаг даргын Тамгын газын дарга Г.Ариунболд болон газар тариалан эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж байгууллага, бүлэг хоршоодын 160 гаруй төлөөлөл оролцжээ.20180502120737

Зөвлөгөөнд оролцогчид Чадварлаг баг-Чанартай тариалалт-Арвин ургац уриалгыг гаргаж энэ хүрээнд тариалангийн газар эзэмшигч бүр сумын “Тариаланчдын нэгдсэн холбоо”-той нягт хамтран ажиллаж дутагдаж буй үр, бордоо, үрсэлгээ суулгац,  түлш, тоног төхөөрөмж, ажиллах хүч зэрэг төрөөс үзүүлж буй бодлогын дэмжлэг, төсөл хөтөлбөрт хамрагдаж ажиллахыг уриалсан байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%