Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ ЗОЧДЫГ ХҮЛЭЭЖ АВЧ УУЛЗАВ

2018-05-08

Өнөөдөр буюу тавдугаар сарын 8-ны өдөр Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Балхярваа тэргүүтэй Хурлын ажлын албаны бүрэлдэхүүнтэй зочдыг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзав. Уулзалтад Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгч, МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Амарбаясгалан, Тэргүүлэгч, АН-ын бүлгийн ажлын албаны дарга Б.Батхуяг, ИТХ-ын Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат нар байлцлаа.  

Уулзалтын эхэнд дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ манай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцохоор хүрэлцэн ирсэн Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, ажлын албаныханд  талархал илэрхийлсэн юм. 
ИТХ-ын Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа, зорилго, зорилт, цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар товч танилцууллаа.
Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Балхярваа бид бүхнийг халуун дотноор хүлээн авч байгаад талархал илэрхийлээд цаашид хоёр талын хооронд харилцан ажлын туршлага солилцох, хамтран ажиллах талаар санал солилцов. Уулзалтын дараа зочид  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын МАН, АН-ын бүлгийн ажлын албаны үйл ажиллагаатай танилцлаа.  


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%