Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МАХ БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОР ҮЙЛДВЭРТ МАЛЫН ГАРАЛТАЙ БҮХИЙ Л ТҮҮХИЙ ЭДИЙГ БОЛОВСРУУЛНА

2018-05-08

УИХ-ын дарга М.Энхболдын санаачилсан “Монгол малчин” хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар манай аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчинд ээлтэй, олон улсын стандартын шаардлага хангасан техник технологид суурилсан, жилдээ нэг сая хонин толгой мал нядлах, боловсруулах хүчин чадал бүхий “Мах боловсруулах цогцолбор үйлдвэр” байгуулах хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ. 
2
Хамтын ажиллагааны гэрээгээр малын мах, арьс шир, цус, яс, дотор гэдэс боловсруулах хүчин чадал бүхий цогцолбор үйлдвэрийг энэ оноос эхлэн 3,5 жилийн хугацаанд ээлж дараалан ашиглалтад оруулж, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, малчдаас малыг зах зээлийн үнээс өндөр үнээр худалдан авах асуудлыг тусган зохицуулсан байна.
3

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%