Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

2014-09-01

Эрүүгийн хууль нийгэмд шударга ёсыг тогтоох, аливаа гэмт халдлагаас нийгэм, төр, иргэний аюулгүй байдлын баталгааг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж ирэхдээ тухайн цаг үеийнхээ улс төр, үзэл суртал, эрх зүйн соёл, ухамсар, үнэт зүйлсийг хамгаалж байдаг онцлогтой.
2002 онд Эрүүгийн хуулийг баталснаас хойш цаг үеийн тухайн нөхцөл байдал, нийгмийн шаардлагаас шалтгаалан уг хуульд 9 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд нь хохирлын хэмжээ болон гэмт хэрэгт тооцох нөхцөл байдал /гипотези/ -ийг тодорхой болгох, шинэ гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хуульчлах, олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орж соёрхон баталсан, түүнчлэн өөр бусад хууль шинээр батлагдсан, бусад хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор оржээ.
Ийнхүү Эрүүгийн хуулийг баталж мөрдсөнөөс хойшх хугацаанд зарим нэмэлт, өөрчлөлтийг оруулсан нь тухайн эрх зүйн харилцааны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байгаа тул харьцангуй урт хугацаанд тогтвортой үйлчлэх хуулийг судалгааны үндэслэлтэй боловсруулах хэрэгцээ, шаардлага байгааг харгалзан үзлээ.
 Монгол Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "ардчилсан нийгмийн үнэт зүйл, зарчим, улс орны хөгжлийн шаардлагад нийцсэн, урьдчилан сэргийлэх, хариуцлага тооцох чадавхтай эрүүгийн хууль тогтоомжийн тогтолцоог бүрдүүлж, ялын бодлогыг оновчтой үр нөлөөтэй, олон сонголттой болгох"-оор заасантай нийцүүлэх, Эрүүгийн хуульд заасан хэм хэмжээг тодорхой болгох, ойлгомжгүй буюу оновчгүй хэрэглэсэн зарим нэр томъёог залруулах, олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх талаар нарийн судлан үзсэний үндсэн дээр Гэмт хэргийн тухай хуулийн төслийг  /Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга/ боловсруулав.
Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс 2004 онд “Эрүүгийн хуулийн хэрэгжилт”, 2005 онд “Гэмт хэргийн ангилал ба ялын тохироо”, 2007 онд “Хорих ялын үр нөлөө”, 2007 онд “Эрүүгийн хуулийн болон Захиргааны хариуцлагын тухай хуулийн харьцуулсан судалгаа”, Т.Мэндсайхан ахлагчтай судалгааны багийн “ Монгол Улсын Эрүүгийн хуулийг шинэтгэх төслийн санал”, 2009 онд НҮБ-ын Хүүхдийн сан, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран “Хүүхдийн хэрэг эрхлэх хороо, түүний үйл ажиллагаанд хийсэн дүн шинжилгээ” зэрэг 20 орчим судалгааны материалыг хуулийн төсөл боловсруулахад үндэс болгов.
Дээр дурдсан судалгаанаас гадна АНУ, ОХУ, ХБНГУ, БНХАУ, Франц улс, Япон улс болон олон улсын эрдэмтэд хамтран гаргасан “Гэмт хэргийн загвар хууль” бусад хууль санаачлах эрх бүхий субьектын боловсруулсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, эрдэмтэн-судлаачид, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн өгсөн шүүмж, эрдэм шинжилгээний өгүүлэл, тодорхой санал, зөвлөмжийг хуулийн төсөлд ашиглалаа.
Түүнчлэн олон нийт, иргэний нийгмийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн ялгаа, гэмт хэргийн ангилал ба ялын төрөл хэмжээ, ял шийтгэлийн бодлого, хохирлын хэмжээ, гэмт хэргийн зүйлчлэл, шинэ гэмт хэргийн бүрэлдэхүүн зэрэг асуудалд зүй ёсны шүүмжлэлтэй хандан гаргасан санал, зөвлөмжийг ажлын хэсгийн гишүүд судлан үзлээ. Төсөлд албан ёсны санал авахаар 2013 оны 10 дугаар сард 250 орчим төрийн болон төрийн бус байгууллагад явуулсан бөгөөд Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд ирүүлсэн 150 гаруй байгууллагын 1000 орчим санал, 2014 оны 1 дүгээр сард Зөрчлийн хуулийн төсөлтэй хамт санал авахаар гаргасан 91 байгууллагын 900 орчим саналыг үзэл баримтлалд нийцүүлэн тусгав.
Бодлогын баримт бичгийн эдгээр заалт, судалгааны материал, бусад улс орны туршлага, чиг хандлага, төрийн бус байгууллага, иргэдийн өгсөн санал, зөвлөмжийг үндэслэн Хууль зүйн сайдын 2012 оны А/77 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг боловсрууллаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%