Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Биндэрьяа хан уулын овоог сэргээн засвралах ажил хийгдэж байна

2018-05-10

2018.5.10

Биндэрьяа  уулын овоо тахилга энэ сарын 23-ний өдөр зохион байгуулахтай холбогдуулан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс тус овоог тохижуулах, сэргээн засварлах ажлын хэсгийг сумын Засаг даргаар ахлуулан баталсан. Энэхүү ажлын хэсгийн гишүүн байгаль хамгаалагч Б.Очирпүрэв ахлан овооны гаднах хашлагын ажлыг хийж гүйцэтгэж байна. Мод, модон эдлэлийн тусгай зөвшөөрөлтэй 5 ААНэгжүүд хашлага хийх мод / тус бүр 750000 төгрөгийн/ хандивласан бол ойн цэвэрлэгээний бүлэг, нөхөрлөлүүдийн гишүүд хашлага барих ажилд идэвхтэй оролцож байна. 



Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%