Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЖАРГАЛАНТ СУМАНД ТУСЛАМЖИЙН АЯН ӨРНӨСӨӨР БАЙНА

2018-05-10

Жаргалант суманд гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан сумын иргэд, төсөвт болон хувийн хэвшлийн байгууллагууд хуваарийн дагуу хяналтын пост ажиллуулж, хорио цээрийн бүс тогтоогоод байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Монголын Улаан Загалмайн нийгэмлэг уг өвчний улмаас малын гарз хохирол амссан Баянбулаг III дугаар багийн 16 өрхөд хүнсний багц, хувцас зэрэг буцалтгүй тусламж үзүүлжээ. Мөн сумын “Улаан загалмайн анхан шатны хороо”-ноос санаачлан сайн үйлсийн аяныг зохион байгуулсан бөгөөд аянд нийт 104 иргэн хамрагдсан байна. Иргэдийн зүгээс малчдад ажлын бээлий, лаа, чүдэнз, хүнсний зүйлс болон 608 мянган төгрөгийг бэлнээр цуглуулсан байна. Иргэдийн хандиваар цугласан бэлэн мөнгөнөөс 260 мянган төгрөгийг  устгалын цэгт ажиллаж байгаа ажилчдын хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэлийн зардалд, 348 мянган төгрөгийг хоол хүнсэнд зарцуулахаар шийдвэрлэсэн бөгөөд албаны хүмүүст хүлээлгэн өгчээ.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%