Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

газар нутгийн нэршил тогтоох ажлын хэсэг хуралдлаа

2018-05-11

                                                   2018.5.8

             Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 4 дүгээр сарын 5-ний өдрийн №16 тоот тогтоолоор газар нутгийн нэршил тогтоох, газар нутгийн нэрийн толь боловсруулах ажлын хэсгийг ИТХ-ын Тэргүүлэгч Б.Ууганбаяраар ахлуулан 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулаад байна. 
            Тус ажлын хэсэг Г.Сүхбаатар докторын цуглуулсан газрын нэршил /одоогоор 860 гаран нэр байна/ , баримт судалгаан дээр тулгуурлан сумын газар нутгийн нэрийн толь гаргах ажлыг эхлүүлээд байна. 
Нутгийн иргэд та бүхэн энэхүү ажил дэмжлэг туслалцаа үзүүлэн өөрсдийн мэддэг газар усны нэр мөн тухайн газрыг нэрлэсэн түүх, домгийн хамт ирүүлж дэлгэрэнгүй үнэн бодитой нэрийн толь бүтээх ажилд хамтран оролцоорой.





Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%