Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хэнтий аймаг дахь МСҮТөвийн 50 жилийн ойг угтсан төгсөгчдийн уулзалт зохион байгууллаа

2018-05-11

2018.5.1

Хэнтий аймаг дахь МСҮТөвийн 50 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан МСҮТ-ийн үе үеийн төгсөгчдийн холбоо байгуулах, гишүүдийг бүртгэх уулзалтыг Хэнтий аймгийн МСҮТ-ийн нийгмийн ажилтан сумын Иргэний танхимд зохион байгууллаа.  Тус сумаас аймгийн МСҮТ-ийг төгссөн үе үеийн төгсөгчдийн төлөөлөл 19 иргэн хамрагдсан байна. Уулзалтаар шинээр элсэлт авах, элсэлтийн талаар мэргэжлийн чиглэл өгөх, МСҮТ-ийн төгсөгчдийн холбоонд элссэнээр бүлэг байгуулан хөнгөлөлттэй зээл тусламжид хамрагдах зэрэг давуу талууд байгаа талаар мэдээлэл хүргэлээ. Насны хувьд 9 дүгээр анги төгсөгчид болон 45 хүртэл насныхан хамрагдах боломжтой.



Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%