Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ЦОГЦОЛБОРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

2018-05-15

Монгол улсын Ерөнхий Сайд Ч.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг нарт Монгол улсын мал аж ахуйн салбарын томоохон бүтээн байгуулалт болох Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт шинээр байгуулж буй Малын удмын сангийн үндэсний цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулж буй энэ цогцолборт малын үржүүлэг, биотехнологийн ажил, үйлчилгээг дэлхийн жишигт нийцсэн технологиор явуулах нөхцөл бүрдсэн. 

 

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%