Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ДАРГА, ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

2018-05-15

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 19 хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийн ээлжит зөвлөлдөх уулзалт өнөөдөр боллоо. Арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч Л.Баярсайхан, Ц.Дуламжав, Б.Батхуяг, Н.Сайнболд, Х.Алтаншагай, Төлөөлөгч З.Бямбажав, В.Хүрэлбаатар,  ИТХ-ын Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр, 19 хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид оролцлоо. 

Энэ удаагийн сургалтыг Нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг идэвхжүүлэн, Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг манлайллын арга зүйгээр хангаж, хууль тогтоомж, цаг үеийн мэдлэг мэдээлэл олгох зорилгоор зохион байгуулж байна. 
ИТХ-ын Тэргүүлэгч Л.Баярсайхан арга хэмжээг нээж, Монголын Нутгийн Удирдлагын холбооны дэд тэргүүн Г.Маналжав, Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн гүйцэтгэх чиг үүрэг, Монголын Нутгийн Удирдлагын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Баасанжав Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай танилцуулга, “Тунгаамал төв” ТББ-ын Гүйцэтгэх захирал О.Тунгалаг Хорооны Иргэдийн Нийтийн Хурлын ажиллах эрх зүйн хүрээ сэдвүүдээр лекц уншиж, тэдний сонирхсон асуултад хариулав. 
       
Мөн үеэр Монголын Нутгийн Удирдлагын холбооноос Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Батановыг Нутгийн өөрөө удирдах байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлж “Нутгийн удирдлагын Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнасан юм. 











Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%