Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДАРХАН СУМЫН ХЭМЖЭЭНД 2018 ОНЫ 4 ДҮГЭЭР САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРГИЙН МЭДЭЭ

2018-05-17

           Дархан сумын хэмжээнд 2018 оны 4 дүгээр сард 248 гэмт хэрэг бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5,5 хувиар, эрүүлжүүлэгдсэн хүний тоо 333 болж, 65 хувиар, баривчлагдсан хүний тоо 9 болж, 9,2 хувиар тус тус буурсан дүнтэй байна. Үйлдэгдсэн гэмт хэргийн дотор хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 11, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 13,5 тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 9 бүртгэгдсэн байна. Согтуугаар  үйлдэгдсэн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27 болж, 42,1 хувиар буурсан, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 55 болж, 48,6 хувиар, гэр, орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг 100 болж, 0,3 хувиар тус тус өссөн байна. Дархан сумын  2, 4, 7, 8, 9, 10, 12, 13, 16, дугаар багуудад гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  буурсан, харин   1, 3, 5, 6, 11, 14, 15, Малчин багуудад өссөн дүнтэй байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%