Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

зорилтод өрхүүдийн хөгжлийн төлөвлөгөөг боловсрууллаа.

2018-05-21

2018.5.3

Монгол улсын хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 26 дугаар тушаалаар баталсан нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрхөд нийгмийн үйлчилгээг багцлан хүргэх замаар амьжиргааг нь сайжруулах, хөгжлийг нь дэмжихээр зорилтод өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх хянах арга зүйг баталсан байдаг. Энэ дагуу сумын зорилтод бүлгийн 17 өрхийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах сургалтыг сумын нийгмийн ажилтан буюу хөдөлмөр халамжийн мэргэжилтэн Ч.Сансартуяа иргэний танхимд зохион байгууллаа.

Өрхийн хөгжлийн зорилго зорилтоо тодорхойлон түүндээ хүрэх арга зам, төлөвлөсөн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд сум орон нутгийн зүгээс хэрхэн дэмжиж хамтран ажиллах талаар саналаа солилцлоо.



Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%