Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ЭРТНИЙ ХААДЫН ӨЛГИЙ-АРЫН САЙХАН ХАНГАЙ” УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

2018-05-21

Эрэгтэйчүүдийн 58, эмэгтэйчүүдийн 50 дахь удаагийн шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн 5-р сарын 18-27-ны өдрүүдэд зохиогдох бөгөөд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг,Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарын ивээл дор “Эртний хаадын өлгий-Арын сайхан Хангай” нэртэйгээр Монголын шатрын холбоо аймгийн ИТХ, ЗДТГ, БТСГ-тай хамтран зохион байгуулж байгаа юм. Энэхүү тэмцээнд эмэгтэй 12, эрэгтэй 12 шатарчин нийт 24 тамирчин өрсөлдөнө.

Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Б. Өсөхбаяр, аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа, аймгийн Шатрын Холбооны тэргүүн Ё.Дандарванчиг, Монголын Шатрын холбооны гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр, Дархан аварга Г.Өсөхбаяр болон холбогдох албаны хүмүүс нээлтийн арга хэмжээнд оролцов

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 56
52 / 93%
4 / 7%