Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ БОЛЛОО.

2018-05-21

         Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойд бэлтгэх ажлын явцын тухай, Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойд бэлтгэх ажлын явцыг шалгасан ажлын хэсгийн мэдээлэл, Аймгийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны талаарх мэдээлэл, Орон нутгийн өмчийн газрын 2018 оны эхний улирлын үйл ажиллагааны тухай мэдээлэл, аймгийн 2018 оны төсөвт тодотгол хийх тухай, Баян-Агт сумын Эрүүл мэндийн төвийн ой тэмдэглэх тухай, Орхон сумын сургуулийн ой тэмдэглэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргалаа. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%