Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​"ХАНГАРДИ-2018" СПОРТ НААДАМД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2018-05-21

Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Ажлын албаны ажилтнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион явуулдаг "Хангарди-2018" спорт наадмыг Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн “Хангарди 2018 “спорт наадамд 10 багийн 330 гаруй тамирчид, дөрвөн  өдрийн турш сагс, волейбол, дартс, ширээний теннис, боулинг гэсэн таван төрөлд хурд хүч авхаалж самбаа сорин өрсөлдсөн юм.  
Таван төрөлт “Хангарди-2018” спорт наадмын багийн нэгдсэн дүнгээр
4-р байр: Сүхбаатар дүүргийн ИТХ
3-р байр: Баянгол дүүргийн ИТХ
2-р байр: Сонгинохайрхан дүүргийн ИТХ
1-р байр: Багануур дүүргийн ИТХ-ын баг тамирчид эзэлж шилжин явах цомын эзнээр шалгарлаа.

Хангарди-2018 спорт наадамд оролцсон нийт баг тамирчдадаа халуун баяр хүргэе.












Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%