Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын Ээлжит XI хуралдаан 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр болно

2018-05-31

Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн IX хуралдаан хуралдлаа. Тэргүүлэгчдийн хуралдаанаар аймгийн ИТХ-ын Ээлжит XI хуралдааны бэлтгэл хангасан дүнгийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын санхүүгийн Аудитын нэгдсэн дүнгийн тухай, аймгийн 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Төсөл, арга хэмжээний нэр өөрчлөх тухай, Илтгэл илтгэгчийг батлах тухай, аймгийн хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр батлах тухай, аймгийн 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө батлах тухай, Баяр наадмын хороо байгуулах тухай, Шагналд тодорхойлох тухай гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.
   Аймгийн ИТХ-ын Ээлжит XI хуралдаан 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хуралдах ба хуралдаанаар Аймгийн 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын санхүүгийн Аудитын нэгдсэн дүнгийн тухай, Төсөл хөтөлбөр, арга хэмжээний нэр өөрчлөх тухай, Малчин баг байгуулах тухай, Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай, Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг Ээлжит хуралдаанд оруулж хэлэлцүүлэх илтгэл илтгэгчидийг баталлаа. 
 
   Аймгийн хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр нь хог хаягдлыг бууруулахтай холбоотой олон нийтэд ногоон хэрэглээний талаар боловсрол олгож, иргэд, аж ахуй нэгж байгууллагын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлж, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, менежментийн тогтолцоог сайжруулах зорилготой аж. 
 
Орхон аймагт хог хаягдлын төвлөрсөн 2 цэг ажиллаж, нийт 83,3 га талбай хамарч байна. Эдгээрт 2016 оны байдлаар 5 сая шоо метр хог хаягдал хуримтлагдаад байна. Эрдэнэт хотод өдөрт 22 машин буюу дундажаар 840м3 хог хаягдлыг тээвэрлэн хог хаягдлын нэгдсэн цэгт төвлөрүүлж, ил задгай талбайд түрж, даран устгал хийж байна. Эрдэнэт хотоос жилд 123 мянган шоо метр ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал, Жаргалант сумаас 4 мянган шоо метр ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал гардаг. Үүнээс гэр хорооллын айл өрхөөс жилд дунджаар 70 мянга, орон сууцны хорооллоос 30 мянга гаруй, албан газар аж ахуйн нэгж байгууллагаас 15 мянга, эзэнгүй дүүргээс 4 мянган шоо метр хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэж, устгадаг байна. 
Мөн Монголын тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр, аймгийн баяр наадмыг зохион байгуулах хороог 32 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа. Баяр наадмыг зохион байгуулах салбар комиссуудыг томилж, холбогдох зардлын тооцоог гаргаж батлуулах, баяр наадмын арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулахыг Зохион байгуулах хорооны дарга Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргалд даалгалаа.
 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%