Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хорооноос нэрэмжит аяны туг дэвтрийг 5 байгууллагад гардуулан өглөө

2018-05-31

Аймгийн ИТХ-ын Хөгжлийн хороодоос улирал бүр нэрэмжит аяныг санаачлан зохион байгуулсаар байгаа билээ. “Эх дэлхий, Байгаль орчин – Эко эрдэнэт” сэдэвт аяны хүрээнд аймгийн ИТХ-ын Байгал орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хорооноос аймгийн нийт иргэд, ААНБ-уудыг байгаль орчны хамгаалал, эко цэвэр тохилог орчин, ногоон хөгжилд уриалж өөрсдийн амьдарч буй орчиндоо хог хаягдалгүй, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байгаль орчин, хог хаягдалтай холбоотой хууль дүрмийг сурталчилан сургалт мэдээллээр хангах зорилготойгоор хэрэгжүүлэх нэрэмжит аяны туг дэвтрийг холбогдох байгууллагуудад гардуулан өглөө.


Нэрэмжит туг, дэвтэр аялах байгуулагууд:
1. Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газар
2. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар
3. Хот тохижуулах газар
4. Баян-Өндөр сумын ЗДТГ
5. Жаргалант сумын ЗДТГ


    Тус аян нь 2018 оны 05 сарын 30-ны өдрөөс 09 сарын 30 хүртэл үргэлжлэх ба аяны хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн байгууллагын ойр орчинд ногоон байгууламжийг нэмэгдүүлэн, мод бут сөөг нэмж тарьж, зүлэгжүүлэн арчилж, хог хаягдалгүй эко ногоон байгууламж бүрдүүлсэн байдлаар нь урамшуулах аж.

Аймгийн ИТХ-ын Байгаль орчин, хөдөө аж ахуйн
хөгжлийн хороо

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%