Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төслийн нэгжийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа.

2018-06-05

Аймгийн Засаг даргын Тамгын газар, АНУлсын Элчин сайдын яамтай хамтран төрийн бус байгууллагууд болон төслийн нэгжийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа. Тус сургалтанд аймгийн хөгжлийн төслийн багийн гишүүд, аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудын төлөөлөл, сум, байгууллагуудын төслийн нэгжийн төлөөлөл болон Улаанбаатар хот, Орхон аймаг, Дархан-Уул аймгийн төрийн бус байгууллагын төлөөлөл, нийт 80 гаруй хүн хамрагдлаа.000A1727

Тус сургалтанд АНУ-ын элчин сайдын яамны олон нийттэй харилцах албаны дэд дарга Ариел Вайкофф, зочин илтгэгчээр АНУ-ын Цахим эрүүл мэнд компанийн гүйцэтгэх захирал Вержиниа мужийн Шарлотсвиль дахь Холбооны гүйцэтгэх институтийн профессор Петер МакФаррен нар оролцсон бөгөөд донор байгууллагаас санхүүгийн дэмжлэг авах төсөл хэрхэн бичих, тэдгээрээс тавьдаг ерөнхий шалгуур шаардлагын тухай, хөрөнгө босгох ажлыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах зэрэг АНУ-ын элчин сайдын яамнаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хийсэн юм. Түүнчлэн төслийн үр дүн, тайланг хэрхэн гаргах талаар илтгэл мэдээлэл өгч, ажлын арга туршлагаасаа хуваалцаж, оролцогчидтой нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.000A1728

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%