Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨГЖЛИЙН АСУУДАЛ ЭРХЛЭСЭН ХОРОО ХУРАЛДЛАА

2018-06-08

АЙМГИЙН ИТХ-ЫН НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨГЖЛИЙН АСУУДАЛ ЭРХЛЭСЭН ХОРОО ХУРАЛДЛАА

 

Нийгмийн хамгаалал, хөгжлийн асуудал эрхлэсэн хороо 2018 оны 06 сарын 07- ны өдөр хуралдав. Хуралдаанаар " Түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах тухай" асуудлыг хэлэлцэж саналаа ИТХТ-ын Тэргүүлэгчдэд хүргүүлэв. 

        Архангай аймгийн музей түүх соёлын үл хөдлөх  дурсгалын улсын тооллогыг 2012, 2015 онуудад 19 сумын хэмжээнд зохион байгуулан RICH 3.0 программд бүртгэн баримтжуулжээ. Одоогийн байдлаар тус тооллогын дүнгээр 19 сумын 694 дурсгалт газрын 4497 ширхэг дурсгалыг бүртгээд байна.

 Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор улсын хамгаалалтанд 14, аймгийн хамгаалалтанд 24 дурсгалын жагсаалтыг баталсан байна. 

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2  дахь хэсэгт " Мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сум, дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг баталж, хилийн зааг, хамгаалалтын дэглэмийг тогтоон хяналт" тавина гэж заасны дагуу 19 сумын 302 дурсгалт газрын 2999 ш дурсгалыг сумын хамгаалалтад авах саналыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд уламжлав. 

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 45
12 / 27%
6 / 13%
5 / 11%
22 / 49%