Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БНХАУ-ЫН СОЁЛЫН ӨДРҮҮД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2018-06-08

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Монгол туургатан театр, БНХАУ-ын Элчин сайдын яам, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв хамтран БНХАУ-ын эрт, эдүгээгийн урлаг, соёлыг сонирхогч та бүхэнд зориулан “Хориотой хотыг илрүүлсэн нь”, “Цонхоор дэлхийг тольдохуй” зэрэг  үзэсгэлэнг толилуулах бөгөөд үзэсгэлэн нэг бүрийн онцлог, утга агуулгыг тайлбарлаж, урлах явцыг харуулах аж. Мөн соёлын инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнг дэлгэж байгаа бөгөөд үүгээр дамжуулан Хятадын гар урлалын дэвшилтэт бүтээгдэхүүн болон ном зохиолын үзүүлэнг дэлгэн харуулах юм.11

Мөн Соёлын наадамд БНХАУ-ын ТунЛяо хотын дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид оролцсон бөгөөд угҮүндэсний дуу бүжгийн чуулга нь дуурийн дуулаач, мэргэжлийн бүжгийн хамтлаг, найрал хөгжимчид, ардын хөгжмийн хамтлаг зэрэг нийт 140 уран бүтээлчдээс бүрдсэн Улсынхаа нөлөө бүхийн урлагийн хүрээлэн нь БНХАУ төдийгүй Европ, Ази, Африк тивүүдээр аялан тоглолт хийж байсан баг хамт олон аж.5

Түүнчлэн Тяньжиний Хүө Юаньжагийн нэрэмжит сургуулийн сурагчид Хятадын тулааны урлагийн гайхамшгийг үзүүлсэн юм. Хятад дахь хамгийн алдартай сургууль болох Хүө Юаньжагийн нэрэмжит У-шугийн сургуулийн суралцагчид бол тулааны урлагийг маш сайн эзэмшсэн байдаг гэдгээрээ алдартай бөгөөд хүчтэй, уян налархай, тэсвэр тэвчээртэй У-шугийн сургуулийн сурагчид дэлхий дахинаа дээд зэргийн тулааны дайчид гэсэн гайхалтай нэр хүндийн эзэд аж. Хятадын “Соёлын наадам”-ын арга хэмжээ энэ сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.6

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%