Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ДОЛООДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2018-06-07


Налайх дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн  долоодугаар хуралдаан 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хуралдлаа. Хуралдааныг Хурлын дарга Б.Нэргүй даргалж,Тэргүүлэгч К.Сейтхан,Ц.Минжинхүү, Х.Анхбаяр, Д.Мөнхбаяр, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Булбул нар оролцов.

Хуралдаанаар:

·         Төлөөлөгчдөд урамшуулал олгох журам батлах тухай

·         Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай

·         “Пи Эй ди” ХХК-ийн хүсэлтийн тухай

·         Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн зөвлөл байгуулах тухай

·         Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд хийж хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээнд хөндлөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлтийн тухай

·         Налайх дүүргийн хилийн цэст тодотгол оруулах 7 хорооны 2979 иргэний саналыг хэлэлцэн шийдвэрлэх тухай

·   1-р хорооны иргэн Д.Борхүү, Ө.Ганхуяг, С.Можоо  нарын өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай

·      Төрийн дээд одон медалиар шагнуулахаар тодорхойлох тухай зэрэг асуудлыг хэлэлцэв.

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%