ӨМ.НОМГОН СУМ: МУЗН-ийн Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний зуслан цугларалтанд Номгон сумын Өсвөрийн Улаан Загалмайн гишүүн хүүхдүүд оролцоно.
МУЗН-ийн Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний үндэсний зуслан цугларалт "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг-Хүмүүнлэг сэтгэлээр нэгдье" уриатайгаар Олон Улсын Хүүхдийн Найрамдал төвд 2018 оны 06 дугаар сарын 19-26-ний өдрүүдэд болох гэж байна.МУЗН-ийн өсвөрийн улаан загалмайн гишүүн, Номгон сумын ЕБС-ийн сурагч Г.Халиун, Б.Энх-Учрал, Д.Даваасүрэн нар зуслан сургалтанд оролцоно. Хүүхдүүд зуслан цугларалтанд хамрагдсанаар 21 аймаг, 360 сумын төлөөлөл болох өсвөрийн улаан загалмайн гишүүн сурагчидтай туршлага солилцох, МУЗН-ийн үйл ажиллагаатай танилцах, хүмүүнлэгийн чиглэлээр, Өсвөрийн Улаан Загламай клубын үйл ажиллагаа, арга зүйд суралцах, хүүхдийн хүчирхийллийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болох юм.
Хүүхдүүддээ их зүйлийг сурч, мэдэж, олон сайхан найзуудтай болоод сайн яваад, сайхан амраад ирээрэй, ирээд сурч мэдсэн зүйлээ үеийн олон найз нартайгаа хуваалцаарай гэж хүсэн ерөөж байна. Амжилт хүүхдүүдээ.
Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд:
Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна.
Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.
санал өгсөн: 52