Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ.НОМГОН СУМ: Монголын Үндэсний Пара хөнгөн атлетикийн холбооны Улсын аварга шалгаруулах тэмцээнд Номгон сумаас 4 тамирчин оролцлоо

2018-06-14

Монголын Үндэсний Пара хөнгөн атлетикийн холбооны Улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 09, 10-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон, Архангай, Төв, Говь алтай, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Булган, Өмнөговь, Сүхбаатар аймгууд, Улаанбаатар хотын Налайх, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдийн нийт 250 гаруй тамирчид, шүүгчид, дасгалжуулагчид, аймгуудын нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн удирдлагууд, албаны бусад хүмүүс оролцсон байна. 
Номгон сумаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн дарга З.Заанзаяа, Б.Буяннэмэх нарын 4 тамирчин амжилттай оролцоод ирлээ. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%