Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ.НОМГОН СУМ: " Бичил уурхайг хуулийн хүрээнд хэрхэн зохион байгуулалтанд оруулах, албажуулах" талаар сургалт боллоо

2018-06-14

Өмнөговь аймгийн Бичил уурхай эрхлэгчдийн холбооноос 2018 06.14-ний өдөр " Бичил уурхайг хуулийн хүрээнд хэрхэн зохион байгуулалтанд оруулах, албажуулах" талаар сургалт мэдээллийг хийлээ. Сургалтыг тус холбооны тэргүүн Л.Дэлгэрбаяр, гүйцэтгэх захирал Даваахүү, хуулийн зөвлөх Эрдэнэцэцэг нар зохион байгуулж, сургалтанд оролцсон иргэдэд хуулийн ном, гарын авлага өглөө. 
Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 151 р тогтоолоор батлагдсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам" батлагдсан. Энэхүү журам, хуулийн хүрээнд сонгож зөвшөөрөгдсөн талбайд бичил уурхайн үйл ажиллагаа явуулж, нөхөн сэргээлт хийх, ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөрөө хорших боломж бүрдэж байгаа юм. 
Дэлгэрэнгүй мэдээллийг 70530089 утсаар авч болно.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%