Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН СПОРТЫН АНХДУГААР НААДАМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2018-06-18

Нийтийн биеийн тамирын хөгжүүлэх, багийн спортын төрлүүдээр хичээллүүлэх, байгууллага, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Төрийн албан хаагчдын спортын анхдугаар наадам”-ыг зохион байгуулж байгаа билээ. Их наадмын анхан шатны шалгаруулалтыг 6 бүсэд зохион байгуулж 27 сум, 1040 тамирчин спортын 6 төрлөөр оролцсон бол өнөөдөр “Шигшээ тэмцээнд” сагсан бөмбөг, волейбол, хөлбөмбөг, гранд гольф, шагайн харваа, ширээний теннис, аэробек гэсэн спортын 8 төрөлд 890 тамирчин, нийт 1930 төрийн албан хаагч оролцож байна.

    Нээлтийн ажиллагаанд Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Энхбат, Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэл, Аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Га.Лхагвасүрэн болон хэлтэс агентлагийн дарга нар оролцлоо.

1    Үндэсний бахархал морин хуурын татлага дээр “Уяхан замба тивийн наран” эгшиглүүлсэн тус наадмын сэтгэл хөдөлгөсөн торгон агшин бол  наадмын “Галт бамбар”-ыг асаах үйл явдал байсан юм. “Галт бамбар”-ыг Онцгой байдлын газрын гал унтраах, аврах 24 дүгээр ангийн захирагч, ахмад, Гал унтраах техникт спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Олон улсын хэмжэний мастер Э.Энхбат, Заамар сумын харьяат Аймгийн боксын өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч, Азийн аварга шалгаруулах, тэмцээний мөнгөн медальт, Олон улсын хэмжээний мастер Г.Ганзориг, Угтаалцайдам сумын Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш, волейболын спортын мастер Т.Хажидмаа нар ёслол төгөлдөр асааснаар албан ёсоор нээлтээ хийлээ. Спортын анхдугаар наадам 15-наас 17-ны өдрүүдэд Аймгийн төв Зуунмод хотод үргэлжлэн явагдана.

951113286

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%